2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 187,120,529.44 төгрөгийн үнийн дүн бүхий 2,148,778 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Үүнээс “Арвижих” ХК (ARJ +15.00%) болон “Булган ундрага” ХК (BUN +15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хөх ган” ХК (HGN -14.78%) болон “Адуун чулуун” ХК (ADL -13.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 27,596 ширхэг нэгж эрхийг нийт 2,992,754 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 40 ширхэг үнэт цаас 4,080,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 1.05 хувиар буурч, 19082.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,009,619,567,469.92 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ