Гадаад улсад гацсан иргэдээ татан авах ажиллагааг ойрын өдрүүдэд зохион байгуулахгүй гэдгийг Шадар сайд Я.Содбаатар хэллээ.
Тэрээр “Нислэг үйлдэх ихэнх орнуудад мутацид орсон вирусийн халдвар тархсан. Япон, Солонгос Улсууд хилээ хааж, хамгийн сүүлд Бээжинд бүртгэгдэж онц байдал зарлаад байна. Мутацид орсон вирусийн халдвар Монголд ороод ирвэл ямар аюул учрахыг та бүхэн мэдэж байгаа.
Өнөөдрийн нөхцөл байдалд гадагшаа явж байгаа хүмүүсийг вакцинжуулалт гарсны дараа ирнэ шүү, өмнө нь авч чадахгүй гэдгийг хэлж гадаад руу гаргаж байна. Боломж олдвол гадаадад гацсан иргэдээ татан авахаар ажиллаж байна. Гэхдээ нөхцөл байдал өдөр болгон өөрчлөгдөж байна” гэлээ.
Б.Эрдэнэ