“Багануур” ХК-ийн уурхайчид энэ жил дөрвөн сая тонн нүүрс олборлон, борлуулах төлөвлөгөө гаргажээ

2021-01-05 08:33
Ugol-2017

Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэгцээт нүүрсний 70 хувийг дангаараа хангах үүрэг хүлээн ажилладаг “Багануур” ХК-ийн уурхайчид 2021 онд 17.3 сая/м3 хөрс хуулж, дөрвөн сая тн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөө гаргаад байна.

Багануур хувьцаат компанийн 1200 уурхайчин өмнөх онд мөн дөрвөн сая тонн нүүрс олборлон, борлуулах төлөвлөгөө гаргаж, дөрвөн сая 50 мянган тонныг олборлон борлуулснаар төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд байгаа аж.

Б.Эрдэнэ