Хөл хориог сулруулсны дараа нөхцөл байдал хүндэрч, шинэ голомт үүсвэл хатуу хөл хорионд буцаж шилжинэ

2021-01-05 08:041min0
125530845_1080375279079434_7564974356676824200_n_20201117050110_20201207010142

Монгол Улсын Засгийн газар 2021 оны анхдугаар хуралдаанаа өчигдөр /2021.01.04/ ээлжит бусаар хийлээ. Хурлаар УОК-ын шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга Я.Содбаатарын танилцуулснаар сонсож, хэлэлцэн дараах шийдвэрийг гаргав.

Нийслэлд мөрдөж буй “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс мөн сарын 11-ний өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл сунгалаа.

Хөл хориог сулруулсны дараа нөхцөл байдал хүндэрч, шинэ голомт үүсвэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионд буцаж шилжинэ.

Энэ нь эргэж буцсан асуудал биш. Ард иргэд, ААН-үүдээ хамгаалж, эрүүл мэндийн салбарын хүчин чадлаа тооцож, илүү их хүндрэл учрахаас урьдчилан сэргийлж буй шийдвэр гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэв.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй