Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга Я.Содбаатар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өчигдөр өгөхдөө, “Монгол Улс “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийг тун удахгүй хэрэгжүүлэхээр болсон.
Тодруулбал, Энэ оны эхний улиралд багтаан вакцинжуулалтын ажлыг эхлүүлэхээр тооцож байгаа аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад 3,4 чиглэлээр вакцин оруулж ирэхээр ажил явагдаж байна. Хэлэлцээр хийж байгаа байгууллагуудаас өгсөн мэдээллээр манай улс 2021 оны нэгдүгээр улиралд багтаан вакцин хүлээн авна” гэж мэдээллээ.
Б.Эрдэнэ