Британи улс Европын холбооноос өрх тусгаарлагдсан энэ үед тус улсын Ерөнхий сайд Борис Жонсоны эцэг Францын иргэншил хүссэн өргөдөл өгчээ.
“Ээж маань Францад төрсөн. Эмээ минь жинхэнэ франц эмэгтэй байсан. Өвөө маань ч ялгаагүй. Тиймээс надад ийм эрх хүсэх хууль ёсны үндэслэл бий” хэмээн Стэнли Жонсон мэдэгджээ.
Борис Жонсоны 80 настай эцэг Европын парламентын гишүүн байсан бөгөөд 2016 онд Британийг Европын холбоондоо хэвээр үлдээхийг дэмжсэн санал өгч байсан аж.
“Би үргэлж Европын иргэн байх болно. Миний хувьд Европтой холбоотой байх нь маш чухал. Европ бол Европын холбооноос ч том зүйл” хэмээн том Жонсон хэлжээ.