НӨАТ.jpg

2021-03-22 07:30
НӨАТ-ын урамшууллын өнөөдрийн тохирлоор 61842713 дугаар тодорч 3 сая төгрөгийн нэг азтан, 1.5 сая төгрөгийн 16 азтан тодорлоо. Нийт 23832 баримт тохирсноос: 30 мянган төгрөгийн 21456 баримт 100 мянган төгрөгийн 2142 500 мянга 217 1,5 сая 16 3 сая 1 азтан тодорлоо. Супер тохиролд 07676080 дугаар таарсан ч азтан тодорсонгүй. Боловсрол суваг телевизээр шууд дамжуулсан […]

Mongolia-2016-7_new-750x500.jpg

2021-03-19 10:15
Байгальд ээлтэй, тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг бий болгохоор зорин ажиллаж буй төр, малчид, малчдын хоршоод, бэлчээр ашиглагчид, ноос ноолуурын үйлдвэрүүд, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл хуралдлаа. Хуралд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Монголын Ноос Ноолуурын Холбооны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Швейцарийн хөгжлийн агентлагын “Ногоон алт малын эрүүл мэнд” төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, Монголын […]

19032021-1616116441-1601663350-battsetseg.jpg

2021-03-19 09:29
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Германы Гадаад хэргийн яамны Төрийн сайд Н.Аннентай цахим уулзалт хийлээ. Талууд уулзалтын эхэнд Ковид-19 цар тахлын үе дэх нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцсон байна. Сайд Б.Батцэцэг Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 14 400 тун вакцин хүлээн авснаа мэдэгдэж, тус хөтөлбөрийн томоохон хандивлагч Герман Улсад талархлаа илэрхийлэв. Монгол, Германы харилцаа, хамтын […]

unnamed-16.jpg

2021-03-19 09:18
2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 894,404,215.53 төгрөгийн үнийн дүн бүхий 1,437,327 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Бэрх Уул” ХК (BEU+14.96%) болон “Материалимпекс” ХК (MIE +14.94%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан гурил тэжээл” ХК (DAR -14.93%) болон “Глобал монголиа холдингс” ХК (HML -14.04%)-ийн  хувьцаа хамгийн […]

usd-15741739427691045140237-crop-157417394938040504002-0747.jpg

2021-03-18 16:45
Өнөөдөр /2021.03.18/ гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлж 3 сая ам.долларыг нийлүүлжээ. Своп, форвард арилжаанд банкууд санал ирүүлээгүй байна. Өмнөх буюу 16-ны өдрийн дуудлага худалдаагаар Монголбанк ирүүлсэн саналыг 100% биелүүлж 24  сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн юм. Монголбанкны албан ханшаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2,849.90  төгрөг байна. Б.Эрдэнэ

5fc05fb9464fc.jpeg

2021-03-18 13:50
Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн эсвэл мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлалгүйгээр санхүүгийн харилцаанд орсноос хохирогч болсон иргэд, аж ахуйн нэгжийн тоо сүүлийн үед эрс ихэссэн. Тэр тусмаа сүүлийн үед залилан мэхлэгч этгээдүүд иргэдийг итгэн үнэмшүүлэхийн тулд улам бүр боловсронгуй, нарийн арга ашиглах болсон. Жишээлбэл, хөрөнгө оруулалт мэтээр өнгөлөн “гоёсон” залилан нь иргэдэд бодит ажил […]

Моодс.png

2021-03-18 09:01
Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B3” хэвээр үлдээж, төлөвийг нь сөргөөс тогтвортой болгосноо мягмар гарагт мэдэгджээ. “Moody’s” хөрвөх чадварын эрсдэл, гадаад өрийн дарамт цар тахлын өмнөх үеийнхээс өндөр түвшинд байгаа хэдий ч ойрын ирээдүйд тогтворжих төлөвтэй байгааг харгалзан зээлжих зэрэглэлийн төлөвийг тогтвортой болгожээ. Харин “В3” зэрэглэлийг баталгаажуулахдаа Монгол Улсын зээлийн […]

p1cjf9edlt8r3sld1fr7akh1l6r1-2.jpg

2021-03-18 07:41
2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 799,412,668.44 төгрөгийн үнийн дүн бүхий 2,850,543 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК (JLT+14.51%) болон “Монгол шилтгээн” ХК (MSH +12.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Глобал монголиа холдингс” ХК (HML -13.64%) болон “Э-Транс ложистикс” ХК (ETR -10.36%)-ийн  хувьцаа хамгийн их […]

eseg.jpg

2021-03-17 17:25
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааны журмыг батлав. Зөвлөл нь эдийн засгийн бодлогын чиглэлээр мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж, санал, зөвлөмж гарган Ерөнхий сайд, Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Зөвлөлд […]

4-1536x1023-1024x682.jpg

2021-03-17 12:47
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужаг /2021.03.16/ хүлээн авч уулзан, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа, цаашдын үйл ажиллагааны талаар ярилцлаа. Мөн тус уулзалтаар Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөлд гарын үсэг зурж, албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ. Даян Дэлхийн Байгаль […]