Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааны журмыг батлав.
Зөвлөл нь эдийн засгийн бодлогын чиглэлээр мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж, санал, зөвлөмж гарган Ерөнхий сайд, Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Зөвлөлд төрийн байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшил, мэргэжлийн холбоог төлөөлсөн орон тооны бус гишүүд ажиллах юм.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар