Монголбанкнаас арилжааны банкуудад гурван сая ам.долларыг нийлүүлжээ

2021-03-18 16:45
usd-15741739427691045140237-crop-157417394938040504002-0747

Өнөөдөр /2021.03.18/ гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлж 3 сая ам.долларыг нийлүүлжээ. Своп, форвард арилжаанд банкууд санал ирүүлээгүй байна. Өмнөх буюу 16-ны өдрийн дуудлага худалдаагаар Монголбанк ирүүлсэн саналыг 100% биелүүлж 24  сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн юм.

Монголбанкны албан ханшаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2,849.90  төгрөг байна.

Б.Эрдэнэ