Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд вакцинжуулалтын асуудлаар мэдээлэл өглөө. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэзээнээс нээх вэ?
Шадар сайд С.Амарсайхан: Сургууль, цэцэрлэгийг Улаанбаатар хотод гуравдугаар сарын дундуур нээнэ гэж байсан боловч өнөөдрийн байдлаар нээх боломжгүй байна. Халдварын тоо нэмэгдэж байна. Гэхдээ ахлах ангийн хүүхдүүдэд давтлага хэсэгчилж өгөх саналаа удахгүй УОК-т оруулна. Улбар шар түвшингийн 14 хоногийн үед ямар байхаас шалтгаална гэлээ.
Л.Баяр