2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 894,404,215.53 төгрөгийн үнийн дүн бүхий 1,437,327 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Үүнээс “Бэрх Уул” ХК (BEU+14.96%) болон “Материалимпекс” ХК (MIE +14.94%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан гурил тэжээл” ХК (DAR -14.93%) болон “Глобал монголиа холдингс” ХК (HML -14.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 197,745 ширхэг нэгж эрхийг нийт 44,021,640 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 1.19 хувиар өсөж, 34707.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,661,123,494,008.86 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ