Оросуудаас цалингийнхаа талаар ярьдаг уу гэсэн санал асуулга явуулжээ. Superjob-оос явуулсан санал асуулгаар оролцогчдын 50% нь бусдын цалинг сонирхох нь байж боломгүй явдал гэсэн ч эхнэр, нөхөртөө цалингаа хэлдэг гэсэн байна. Эмэгтэйчүүд (17%) эрчүүдээс (13%) илүү хамтран амьдрагчаасаа орлогоо нуудаг болох нь тогтоогджээ.
“Оросуудын тал хувь нь (51%) хамтрагчдаа, эцэг эхдээ (41%), найз нөхдөдөө (24%) цалингаа хэлдэг. Харин 10 хүн тутмын нэг нь төрөл төрөгсдөдөө цалингаа хэлдэг бол таван хүн тутмын нэг нь энэ талаар хэнд ч хэлдэггүй гэжээ. Харин эмэгтэйчүүд эрчүүдээс илүү эцэг эхдээ (47% ба 35%) цалингийнхаа хэмжээг дуулгадаг” гэжээ.
Эрчүүд хамтран амьдрагчдаа цалингаа илүү их хэлдэг бол эмэгтэйчүүд нөхрөөсөө орлогоо илүү их нуудаг гэсэн дүгнэлт энэ судалгаагаар гарчээ.
Санал асуулгыг 2021 оны 1-2 дугаар сард явуулсан бөгөөд 18-аас дээш насны 1600 хүн оролцжээ.
Эх сурвалж: Tass.ru
Орчуулагч: Марта