Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B3” хэвээр үлдээж, төлөвийг нь сөргөөс тогтвортой болгосноо мягмар гарагт мэдэгджээ.
“Moody’s” хөрвөх чадварын эрсдэл, гадаад өрийн дарамт цар тахлын өмнөх үеийнхээс өндөр түвшинд байгаа хэдий ч ойрын ирээдүйд тогтворжих төлөвтэй байгааг харгалзан зээлжих зэрэглэлийн төлөвийг тогтвортой болгожээ.
Харин “В3” зэрэглэлийг баталгаажуулахдаа Монгол Улсын зээлийн бэрхшээл, түүний дотор урт хугацааны гадаад өр, хөрвөх чадварын эрсдэлүүд, цар тахлын улмаас нэмэгдсэн төсвийн сул талуудыг тусгасан байна.
Б.Ирээдүй