Дэлхийн зах зээл дээр ямааны бяслаг 140 евро, үхрийнх 40 евро байдаг. Тэгвэл Монголд ямааны хуурай сүү, бяслаг үйлдвэрлэх боломж байна.

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний үндэсний хүрээлэн 2013 онд Альпин үүлдрийн ямааг Монголд нутагшуулжээ. Ингээд тус ямааны сүүний найрлага бүтцийг судлан хуурай сүү хийх технологийг нэвтрүүлсэн байна.

Ямааны сүү нь эхийн хөхний сүүтэй ижил найрлага, бүтэцтэй болохыг дэлхийн эрдэмтэд тогтоосон. Тиймээс энэ технологийг цааш нь хөгжүүлж нярай хүүхдийн нэмэлт бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх боломж байна.

Монгол ямаанаас 200-500 гр сүү сааж байгаа нь гарц муутай гэсэн ойлголт юм. Тиймээс тулман хөхтэй ямааны үүлдэр угсааг сайжруулах байдлаар гарцыг нэмэгдүүлж энэ хэмжээгээрээ хуурай сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж эрдэмтэд тооцжээ.

Хуурай сүүнээс гадна ямааны бяслаг эрэлт ихтэй байдаг. Дэлхийн зах зээлд дээр ямааны сүүн бүтээгдэхүүний үнэ үхрийн сүүн бүтээгдэхүүнээс 3 дахин өндөр үнэтэй байна.

 

Эх сурвалж: БШУ яам

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн