НҮБ-ын албан ёсны статистикаар дэлхий дээр нэг эмэгтэй тутамд хоёр эрэгтэй ногддог гэнэ. Гэвч бүсгүйчүүд нь эрчүүдээсээ цөөн тоотой, хүн ам зүйн хямралд орох дөхсөн улс орнууд цөөнгүй байдаг аж.
Исланд
Аз жаргалтай, сэтгэл хангалуун хүн амтай, тайван амгалан энэ улсад эрчүүд нь эмэгтэйчүүдээс 2%-иар цөөн гэнэ. Энэ нь исландчуудын хувьд томоохон асуудал болоод байгаа бөолохоор бүхий л түвшинд энэ асуудлаас гарахаар чармайж байна. Тэр ч байтугай Исландад нутгийн залуутай гэрлэхийг зөвшөөрөн ирсэн гадаадын иргэн эмэгтэйд 5000 доллар өгнө гэх цуу яриа хүртэл гарчээ.
Итали
Царайлаг, халуухан итали эрчүүд эмэгтэйчүүдээр дутаж байна. Эцгийн эрхт ёсны төсөөлөл хэдийнэ арилж, итали бүсгүйчүүд голомтоо сахиад үлдэхийн оронд карьер хөөн өөр улс орон руу явдаг болжээ. Коронавирусээс өмнө Европын холбоо дотроо хүссэнээрээ шилжилт хөдөлгөөн хийдэг байсан болохоор мэргэшсэн, карьер хөөрсөн итали бүсгүйчүүдийг холбооны улс орнууд шүүрээд л авдаг байж. Ингээд л эрчүүд нь гоонь хоцорчээ.
Швед
Швед бүсгүйчүүд ч мөн адил омог бардам викингүүдийн удмыг эмэгтэй хүний хайр халамжаар дутаан хилийн чанадад мөрөө хөөж эхэлжээ. Үүнээс гадна Шведэд орон сууцны хомсдол их, гэр бүл төлөвлөхөд хүнд болсон гэнэ.
Норвеги
Энэ улсад эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ 12 000-аар цөөн. Энэ нөхцөл байдлыг яаж засахыг хэн ч мэдэхгүй. Гоо бүсгүйн төлөө сэлэм барин тулалддаг викингүүдийн үе өнгөрсөн болохоор одоо яалтай ч билээ.
Финлянд
Энэ улсад хүүхэдтэй болох насны 250 000 гоонь эр бий.
Арабын Нэгдсэн Эмират Улс
Баян, амжилттай яваа эрчүүд өөрсдийнх нь хүрэлцэхгүй юм аа гэхэд хилийн чанадаас ч сайхан бүсгүйчүүдийг дагуулаад ирмээр юм. Энэ улсад нэг эмэгтэйд бараг 3 эрэгтэй ногддог гэсэн мэдээ 4 жилийн өмнө л гарч байсан юм. Бүр олон эхнэрийг хуулиар зөвшөөрдөг лалын шашинт оронд шүү дээ.
Катар
Эмират улс нүүрс устөрөгчийн олборлолтоороо эрчимтэй хөгжиж буй орон. Энэ улсад ажиллах хүчний 94%-ийг цагаачдаас бүрдүүлдэг. Харин нэг асуудал нь бүх цагаачид нь эрчүүд бөгөөд тэд нефть, хийн ордуудад хүнд хүчир ажил эрхэлдэг байна. Харин эмэгтэйчүүдэд виз гаргахад хүндрэлтэй.
Хятад
Хятадад охидоос илүүтэй хөвгүүдийг дээдэлдэг уламжлал бий. Үүн дээр Мао, түүний дараагийн үеийн жендэрийн бодлогоос болоод 40 сая эрэгтэй хосоо олох боломжгүй болжээ. Арай дөнгүүр баян эрчүүд гадаадад байдаг хятад угсаатнуудаа сонголт хийж байсны дотор тай, малай, индонез, бирм, вьетнам эхнэртэйнүүд нь олон бий. Гэхдээ л 40 сая бол 40 сая шүү дээ.
Иран
Энэ улсыг олон зүйлд буруутгадаг боловч бас л эрчимтэй хөгжиж, 3 сая иран бүсгүй гэр бүлээсээ илүүтэй карьер хөөн өөр улс орнуудыг зорьжээ. Ингээд л хүүхнүүд муутай болсон аж.
АНУ
Энд улс даяар биш, зарим муж, хотуудад жендэрийн тэнцвэргүй байдал үүсчээ. Тухайлбал, Лас-Вегас, Сан-Франциско эмэгтэйчүүдийн дутагдалд оржээ. Даллас, Техас муж ч мөн адил. Техасын тухайд бүсгүйчүүдийн зүрхийг булаасан алдарт ерөнхийлөгч Жон Кеннедийг хөнөөсний үйлийн үр биз ээ.
Канад
АНУ-ын хойд хөрш дэлхийн түвшний хоккейчдоороо бахархдаг улс. Харин энд эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ 250 мянгаар цөөн. Эрдэмтдийн хэлснээр,канад эмэгтэйчүүд өөр улсыг зорьж, очсон газраа аз жаргалаа олоод амьдарчихдаг гэнэ.
Швейцар
Эмэгтэйчүүд дутагдалтай ч швейцарчууд царайлаг гадны хүүхнүүдийг үүдээ дэлгэн угтахад бэлэн биш байна. Өндөр хөгжсөн энэ улсад өвөө нар эмэгтэй хүнгүй хэдий ч банкиндаа мөнгөтэй, шоколадаа нөөцөлчихсөн байхад бүх зүйл хэвийн гэж үздэг.
Их Британи
Англи бүсгүйчүүд эрчүүдэд өндөр шаардлага тавьдаг. Ялангуяа Камбербетчид. Арлын эмэгтэйчүүд нүүдэллэж, заяаны ханиа олж чадаагүй эрчүүдийг гоонь хэвээр нь үлдээжээ.
Энэтхэг
Энд эмэгтэйчүүд нийгмийн шат давхаргын хувьд амьтнаас арай дээгүүрт ордог. Охин төрнө гэдэг бол хүсээгүй үйл явдал болдог байна. Энд эрчүүд нь эмэгтэйчүүдээс 37 саяар илүү.
Эх сурвалж: zen.yandex.ru
Орчуулсан Э.Март