2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 799,412,668.44 төгрөгийн үнийн дүн бүхий 2,850,543 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК (JLT+14.51%) болон “Монгол шилтгээн” ХК (MSH +12.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Глобал монголиа холдингс” ХК (HML -13.64%) болон “Э-Транс ложистикс” ХК (ETR -10.36%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 473,322 ширхэг нэгж эрхийг нийт 111,697,815 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.52 хувиар буурч, 34297.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,653,860,048,734.36 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн