01-10.jpg
2021-12-09 11:30
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн 102 тусгай дугаарын утсанд 1785 гомдол мэдээлэл, 1408 зөрчлийн дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 71, хүний биед халдсан 58 дуудлага ирсэн байна. Мөн 193 хүн эрүүлжүүлэхэд хонож, 77 хүн архидан согтуурсан зөрчил гаргаж, 26 хулгайн хэрэг илэрсэн бол гэр бүлийн хүчирхийлэл 132, согтуугаар автомашин жолоодсон 95 […]

9-12.jpg
2021-12-09 10:50
АТГ-ын Олон нийтийн зөвлөлд бие даасан төсөв гэж байхгүй бөгөөд улиралд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх урамшуулал авдаг байсан байна. Харин тав дахь Олон нийтийн зөвлөлийн хугацаанд гишүүдэд сар болгон 500 мянган төгрөгийн урамшуулал олгодог болжээ. Хуульд АТГ-ын Олон нийтийн зөвлөл нь орон тооны бус гэж явдаг аж.  

84-4.jpg
2021-12-09 10:17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарын 11 хүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө хэлэлцэж байна. Э.Бат-Үүлийг хотын дарга байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум […]

04-13.jpg
2021-12-09 08:55
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн заставын хариуцсан, хэсэг хилийн дугаар тэмдгийн чиглэлээр өчигдөр/2021.12.07/ Монгол Улсын тодорхой тооны иргэд таван нэгж техниктэй улсын хил зөрчиж, ОХУ-ын талд саатуулагдсан. Эдгээр иргэдийг өнөөдөр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар ОХУ-ын талтай тохиролцсон. Тухайн хэсэг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар бөгөөд битүү ой хөвч, уулархаг, […]

03-13.jpg
2021-12-09 08:48
Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Баян” Базараагийн мэдлийн компани болох “Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайд өчигдөр /2021.12.06/ хамгаалагчид нутгийн иргэдийн дунд зөрчилдөөн маргаан үүсч иргэд рүү хийн буугаар бууджээ. Тодруулбал, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15-16 цагийн үед усан бууны хаягдалыг олборлохоор уурхайн бүсэд орсон Заамар сумын нутгийн иргэд буюу гар аргаар […]

5-5.jpg
2021-12-08 17:50
Сайн, муугийн хэл ам тасардаггүй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга Б.Бат-Эрдэнийн амь насанд заналхийлсэн хэрэг гарчээ. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Койнтой холбоотой гомдол санал МХЕГ их ирдэг. Гэхдээ байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэгт тусгагдаагүй учир Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдлыг шилжүүлдэг байгаа. Сүүлийн үед койнтой холбоотой асуудал олон […]

99.jpg
2021-12-08 17:21
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдааныг маргааш /2021.12.09/ 10.00 цагт хуралдуулахаар товложээ. Тус хуралдаанаар: Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааны дэгийг хэлэлцэн батлах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг сонгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэг болон Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.

6.jpg
2021-12-08 15:00
Монгол Улсын 60 орчим иргэн таван машинтай самранд яваад Оросын хилийг хууль бусаар давсан гэх мэдээ цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад дараах мэдээллийг өглөө. “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн заставын хариуцсан, хэсэг хилийн дугаар тэмдгийн чиглэлээр 2021 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр дотоодоос Монгол Улсын тодорхой тооны иргэд таван […]

7-9.jpg
2021-12-08 14:35
“Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” үргэлжилж байна. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Авлигатай тэмцэх улс төрийн хүсэл, зориг, эрх зүйн орчин, хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна. Тэрбээр “Төрийн албан хаагчдын дунд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, авлига ашиг сонирхлын зөрчилд холбогдох, шударга бусаар давуу тал олж авах зэрэг хууль бус үйлдлүүд […]

985.jpg
2021-12-08 14:21
Өнгөрсөн 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд тус аймгийн цагдаагийн хоёр албан хаагч 61 настай иргэний согтуурлын зэргийг шалгахаар автомашиндаа авч явах замдаа маргалдаж, иргэнийг зодсоны улмаас иргэн амиа алдсан байж болзошгүй хэрэг гарсан. Тэгвэл энэ хэргийг өчигдөр Төв аймаг дахь Сум дундын шүүхэд шүүлээ. Хохирогчийн талын өмгөөлөгчөөр Р.Булгамаа ажилласан байна. […]