Өнгөрсөн 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд тус аймгийн цагдаагийн хоёр албан хаагч 61 настай иргэний согтуурлын зэргийг шалгахаар автомашиндаа авч явах замдаа маргалдаж, иргэнийг зодсоны улмаас иргэн амиа алдсан байж болзошгүй хэрэг гарсан.
Тэгвэл энэ хэргийг өчигдөр Төв аймаг дахь Сум дундын шүүхэд шүүлээ. Хохирогчийн талын өмгөөлөгчөөр Р.Булгамаа ажилласан байна.
Шүүхээс жолоо барьж явсан цагдаагийн алба хаагчийг цагаатгасан бол талийгаачтай зөрчилдсөн цагдаагийн алба хаагч, 35 настай У-г гэм буруутай гэж үзсэн.
Гэхдээ Өршөөлийн тухай хуульд хамруулж, хохирогчийн хууль ёсны төлөөгчид 20 сая төгрөг гаргуулахыг шүүхээс тогтоосон байна.