Сайн, муугийн хэл ам тасардаггүй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга Б.Бат-Эрдэнийн амь насанд заналхийлсэн хэрэг гарчээ.
Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Койнтой холбоотой гомдол санал МХЕГ их ирдэг. Гэхдээ байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэгт тусгагдаагүй учир Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдлыг шилжүүлдэг байгаа. Сүүлийн үед койнтой холбоотой асуудал олон гарч байна. Тэр бүрд иргэдэд анхааруулга мэдээлэл хүргэж байгаа болохоос хэн нэгэн койн гаргагчийн эрх ашигт халдсан асуудал гараагүй. Чиг үүргийн хувьд манай байгууллагад хяналт тавих эрх байхгүй гэсэн үг. Хохирвол иргэд өөрсдөө л эрсдэлд орно. Тиймээс л сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байгаа. Гэтэл ийм мэдээлэл гаргасны төлөө “Ална шүү, койны асуудалд битгий оролц” гэж утас руу минь залгасан. Энэ асуудлыг шалгуулж байгаа” гэсэн юм.
Түүний дугаарт БНСУ-аас дуудлага ирсэн бөгөөд тухайн дуудлагыг хаанаас залгасан болохыг тогтоох шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.