11-2-73qtmqpr572kgb2mk1mx4y49tu2hy6iggtkjljy0thc.jpg
2022-02-18 15:28
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр буюу 18-ны өдрийн 13:46 цагт Төв аймгийн зам дагуу “Шаланз” маркийн автомашин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Ойролцоогоор 30 минутын дараа урьдчилсан дүгнэлт гарна. Одоогоор хэр […]

55446996_248221442645182_6574479694672953344_n-696x505.jpg
2022-02-18 14:00
Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийн асуудлаар тус банкны захиралаар ажиллаж байсан нэр бүхий зургаан хүнийг цагдан хорих саналыг өчигдөр прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан. Тэгвэл тэднийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал дөнгөж сая эхэллээ. Шүүх хуралдаанаас Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярыг нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэрийг гаргасан байна. Б.Батбаяр нь Сангийн яамны Төсвийн […]

1552371645_tsagdaa-3.jpg
2022-02-18 12:39
Бага насны хүүхдийн өвчтэй байдлыг далимдуулж зургийг нь ашиглан хандив хүсэж бусдыг залилсан этгээдийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид илрүүлжээ. Энэ талаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр  хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбаяр “Сэлэнгэ аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай  Г нь 2020 оны 3-6 сарын хугацаанд бага насны, амьсгалын аппараттай, хүнд өвчтэй хүүхдийн зургийг […]

06-12-1280x853.jpg
2022-02-18 11:11
Өнгөрч буй долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 1100 дуудлага мэдээлэл бүртгэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 15, орон нутагт 4 хүн гэмтэж бэртэж, мөн ослын улмаас нэг хүн амиа алджээ. Энэ долоо хоногт хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдэж, 0-10 хүртэлх насны 2 хүүхэд гэмтэж бэртсэн бөгөөд […]

20_zhil_tsagaan_1_du3demC.max-800x532.png
2022-02-18 10:56
“Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2022.02.17/ хуралдаж нэр дэвшигч гишүүдийн нээлттэй сонсголыг зохион байгууллаа. Тодруулбал, тус комиссын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул, С.Дондов болон эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нар  томилгоонд оролцож ажил мэргэжил, албан тушаалаа танилцуулав. Дээрх гишүүдийн танилцуулгатай холбогдуулан Ажлын […]

olloo_mn_1556517456_2guilkd896a02mjdd42n5dh0ve_b.jpg
2022-02-18 10:53
Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой үе үеийн удирдлагуудыг цагдан хорих эсэх шүүх хурал өнөөдөр /2022.02.18/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд болно.  Шүүхэд чанаргүй зээл олгосон гэгдэх Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан Н.Мөнхбат мөн тухайн үеийн ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар болон тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга асан […]

08-12-1280x851.jpg
2022-02-16 17:55
Авлигатай тэмцэх газраас хуулийн үйлчлэлд хамрах албан тушаалтны 2021 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулах, бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулав. Улсын хэмжээнд 47,553 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс хуулийн хугацаанд 100 хувь гаргасан байна. Авлигатай тэмцэх газарт 2021 оны мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 336 албан […]

19-1280x1280.jpeg
2022-02-16 16:10
Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбогдох хэргийн талаарх баримт материалыг АТГ-т өгч, гомдол гаргасан. Үүнтэй холбогдуулан цугларсан баримт материалын дагуу Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг Авилгатай тэмцэг газраас шалгаж эхэлсэн байна. Тэрбээр “өөрийн нөхрийг өндөр дүнгээр цалинжуулдаг, төрсөн дүүгээсээ өндөр дүнтэй оффис түрээсэлдэг, сургуулийнхаа багш нараас төрсөн өдрөөрөө бэлэн мөнгө татдаг” зэрэг баримтууд дэлгэгдээд байгаа […]

02-28-1280x843.jpg
2022-02-16 10:20
“Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл“ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдаж байна. Тус хэлэлцүүлгээс хуульд тусгуулах саналаа нэгтгэж, зөвлөмж гаргах бөгөөд эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэгт хүргүүлэх юм байна. Монгол Улсын анхан шатны шүүхэд 2014 оны хоёрдугаар сараас эвлэрүүлэн зуучлал нэвтэрч эхэлсэн бөгөөд долоон жил болж байна. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд нийт 130 мянган […]

fd3oq.jpg
2022-02-16 09:05
Экологийн цагдаагийн албанаас Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр тусгай хамгаалалтын бүст байрлах “Асралт хайрхан” гэх газарт ойн цэвэрлэгээ хийж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж ажилжээ. Шалгалтаар: Байгаль орчин аялал жуулчлалын сайдын […]