Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг АТГ шалгаж эхэлжээ

2022-02-16 16:10
19

Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбогдох хэргийн талаарх баримт материалыг АТГ-т өгч, гомдол гаргасан. Үүнтэй холбогдуулан цугларсан баримт материалын дагуу Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг Авилгатай тэмцэг газраас шалгаж эхэлсэн байна.

Тэрбээр “өөрийн нөхрийг өндөр дүнгээр цалинжуулдаг, төрсөн дүүгээсээ өндөр дүнтэй оффис түрээсэлдэг, сургуулийнхаа багш нараас төрсөн өдрөөрөө бэлэн мөнгө татдаг” зэрэг баримтууд дэлгэгдээд байгаа юм.