АТГ-аас жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор албан тушаалтнуудаас хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь шинэчилж авдаг. Тус газраас албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд хуулийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Тэгвэл төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас АТГ-т мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтан, шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй 338 төрийн өндөр албан тушаалтан 100 хувь хөрөнгөө мэдүүлсэн байна.