01-28.jpg
2022-02-22 12:02
Монгол Улсын шүүхийн 2021 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг танилцууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа “Шүүх өмнөх онд 89,089 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Үүнээс анхан шатны эрүүгийн хэргийн 12,068 иргэний 45,444, захиргааны 1,764 хэргийг хянан шийдвэрлэж 1,115 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллаж, 2,354 хүнд цагдан хорих таслан сэргийлэх […]

9fdc14fbd1537c8e05c7183f697a2b423abcf85f.jpg
2022-02-22 11:19
Хэнтий аймгийн Батноров сумын долоодугаар багийн нутагт байрлах жонш олборлох уурхайд нуралт болж нэг хүн амиа алдсан тухай ОБЕГ-аас мэдээллээ. Хоёрдугаар сарын 22-нд аврагчид очиход  “Баялаг бэрх” нөхөрлөлийн жоншны уурхайн ажилтан, тус сумын харьяат 53 настай иргэн бэхэлгээ хийж байгаад шороонд даруулж нас барсан тул цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

04-23.jpg
2022-02-22 10:55
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 2 дугаар сарын 4-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 71 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн […]

0687a1627005d2793f35967a1c75ec79f60055d2.jpg
2022-02-22 09:01
Улсын хэмжээнд өнгөрсөн онд насанд хүрээгүй 921 хүн гэмт хэрэг үйлдэж, 1365 хүн гэмт хэргийн улмаас хохирсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн тоо 7 хувиар буурсан боловч хохирсон хүүхдийн тоо 16.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Цагдаагийн байгууллагад 2021 оны нэгдүгээр сараас хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо нэмэгдээд буй. Мөн […]

8-19-1.jpg
2022-02-22 08:56
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарт “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ. Яллагдагч Б.Чойжилжалбууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “…гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа…” гэх үндэслэл хэрэгт авагдсан […]

new_e483b7ec88117fd140e2ceb9bf5238463695cb73.jpg
2022-02-21 14:56
Авлигатай тэмцэх газар нь ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ АВЛИГЫН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 2 хүртэлх төрийн байгууллага дахь авлигын эрсдэлийг үнэлэх зорилготой бөгөөд СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ, АУДИТЫН ЧИГЛЭЛЭЭР үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гүйцэтгэх боломжтой. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг ҮЙЛЧИЛГЭЭГ ГҮЙЦЭТГЭХ ЧАДВАРТАЙГ НОТЛОХ МЭДЭЭЛЛИЙГ байгууллагын танилцуулга, (тухайн ажилтай […]

04-23.jpg
2022-02-21 14:54
Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хот тохижилтын газрын дарга Ө.Нарантуяа нь тухайн албан тушаалын шаардлагыг хангахгүй хүн юм. Намын шугамаар 2 удаа сонгогдон ажиллаж байна. Тус албыг өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр дүүргэж байгаа тул уг асуудлыг шалгаж өгнө үү” гэх гомдол, мэдээллийг Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд […]

deabba0f-c341-44b6-95c5-231f8e2183ddЦ.Ууганбаяр.gif.jpg
2022-02-21 14:45
Хөгжлийн банкнаас 117.9 тэрбум төгрөгийн зээл аваад эргэн төлөөгүй “Нью Яармаг Хаусинг прожект” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярыг цагдан хорих эсэх асуудлыг Баянзүрх, чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр хэлэлцээд нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа. Ц.Ууганбаяр нь Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр “Нью […]

290811-18022022-1645176337-2062754683-ariunbold.jpg
2022-02-18 19:08
Хөгжлийн банкнаас зээл авсан “Алтайн констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд болон зээл олгосон гэх Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын хүсэлтийг шүүхээр хэлэлцлээ. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч А.Ариунболд, Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарт “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг […]

olloo_mn_1537857622_7ar.jpg
2022-02-18 16:41
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс төлөвлөгөөт хяналт шалгалтаар Гаалийн ерөнхий газрын албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг шалгаж эхэллээ. Мөн 2022 оны хоёрдугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 493 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 319 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 174 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт […]