Жонш олборлох уурхайд нуралт болж нэг хүн амиа алджээ

2022-02-22 11:19
9fdc14fbd1537c8e05c7183f697a2b423abcf85f

Хэнтий аймгийн Батноров сумын долоодугаар багийн нутагт байрлах жонш олборлох уурхайд нуралт болж нэг хүн амиа алдсан тухай ОБЕГ-аас мэдээллээ.

Хоёрдугаар сарын 22-нд аврагчид очиход  “Баялаг бэрх” нөхөрлөлийн жоншны уурхайн ажилтан, тус сумын харьяат 53 настай иргэн бэхэлгээ хийж байгаад шороонд даруулж нас барсан тул цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.