Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийг цахимаар хийхээр болжээ.
Хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч хурандаа Г.Мягмаржав “Бүртгэлийг E-Mongolia цахим хуудсаар гуравдугаар сарын 01-10 ны хооронд хийнэ. Өмнө нь “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй суралцагч сургалтын албанаас голч дүн болон сургуулийн тодорхойлолт авдаг байсан бол цахимд шилжсэнээр эдгээр материалыг бүрдүүлэх шаардлагагүй болсон. Хөтөлбөрт жилдээ 1000 оюутан элсдэг байсан бол энэ жил тоог 300-гаар хязгаарласан. Учир нь оюутан цэрэг хөтөлбөрийн санхүүжилтэд 314 сая төгрөг тусгагдсан нь 300 хүнийг л сургахад хүрэлцэхүйц төсөв” гэлээ.
2014 оноос хойш хэрэгжиж буй “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд 5000 суралцагчийн цэргийн албанд хамруулжээ.