ЭМЯ: Сүүлийн 24 цагт 449 хүнээс коронавирусын халдвар илэрлээ, хүн эндсэн тохиолдол гарсангүй

Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 462.406 -д хүрээд байна.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 449 иргэн коронавирусийн халдвар илэрч, хүн эндсэн тохиолдол гараагүй гэж ЭМЯ мэдээллээ.
Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 462.406 -д хүрээд байна. Шинээр илэрсэн тохиолдлын 250 нь Улаанбаатар хотод, 199 нь орон нутагт бүртгэгджээ.