Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой үе үеийн удирдлагуудыг цагдан хорих эсэх шүүх хурал өнөөдөр болно

2022-02-18 10:532min0
olloo_mn_1556517456_2guilkd896a02mjdd42n5dh0ve_b
Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой үе үеийн удирдлагуудыг цагдан хорих эсэх шүүх хурал өнөөдөр /2022.02.18/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд болно.  Шүүхэд чанаргүй зээл олгосон гэгдэх Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан Н.Мөнхбат мөн тухайн үеийн ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар болон тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан, Б.Батбаяр, Хөгжлийн банкны Дэд захирал Ч.Мөнхбаяр  нарыг  цагдан хорих хүсэлт ирсэн байна. Энэ дагуу цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр 11.30, 13.30 цагуудад товлогджээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй