Эх сурвалж: Amaraa’s weekly Show channel
Хөгжлийн банкыг тойрсон дуулиан өргөжсөөр байна. Таван захирлын гарын үсгээр гарсан Хөгжлийн банкны 800 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орж, зээлдэгчид хөрөнгөө бусдад шилжүүлэх гэх мэт аль болох зээлээ эргэн төлөхгүй байх арга замыг эрэлхийлж байна. Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан “Фортуна” Батбаярын туслах асан Н.Мөнхбат банкны хямралыг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай холбон тайлбарласан байна.
Б.Ундармаа нь Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулж, хуулийг шөнө дөлөөр баталснаар банкны хямралын суурь тавигдсан хэмээн Н.Мөнхбат мэдэгджээ. Б.Ундармаа нь Капитал, Монгол эм импекс зэрэг гурван компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас хамгийн өндөр тоотой зээлийг авсан ч эргэн төлөлт хийгээгүй байгаа хүний нэг юм.
1 comment
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://bit.ly/3HZ2vMH