01-23.jpg
2022-02-15 15:26
Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг цуцлах шийдвэр гаргажээ. Улсын дээд шүүх нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жил гаруй […]

BANNER4-1280x653.png
2022-02-15 14:39
Б.Цагаанцоож Эвлэрүүлэн зуучлал гэдэг нь, маргалдагч талуудыг гуравдагч этгээдийн оролцоотойгоор харилцан тохиролцоонд хүргэх ажиллагаа юм хэмээн тайлбарладаг. Эвлэрүүлэн зуучлалыг сүүлийн үед АНУ, Австралийн олон нийт, хуульчид өргөнөөр хэрэглэж байгаагаас гадна Азийн орнуудын шүүхийн практикт эрчимтэй нэвтэрч байгаа ажээ. Монгол Улсад Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлэхийн тулд “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийг Монгол Улсын Дээд шүүхээс Японы […]

06-11-1280x853.jpg
2022-02-15 10:43
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 2 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 38 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн […]

10-5-1280x653.jpg
2022-02-14 13:38
Дорноговь аймагт хурдан морины уралдаан дагаж яваад осолдсон байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл онхолдож хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр 16:42 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайн осол нь Улаанбадрах сумын 2 дугаар баг “Хонгорын элс” гэх газарт гарсан бөгөөд суудлын тээврийн хэрэгсэл онхолдож, зорчиж явсан нэг […]

03-18-1280x850.jpg
2022-02-14 13:02
Бусадтай бүлэглэж, насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулан гэртээ орогнуулж, цахим орчинд зар байршуулж, бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан илрүүлэн баривчилжээ. Насанд хүрээгүй охидыг гэртээ орогнуулж, эрхшээлдээ байлгаж байгаа этгээдийн тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 9-10-нд шилжих шөнө ирсэн байна. Гэмт этгээдүүдийн хууль бус үйлдэл […]

08.jpg
2022-02-14 11:40
Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас  улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус  газарт ирүүлсэн урьдчилан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн […]

01-7-1.jpg
2022-02-11 15:22
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Түвшинбаярыг 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон. Түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг “өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй” үндэслэлээр энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр дахин нэг сараар сунгаад буй. Цагдан хорих хоёрдугаар хугацаа өнөөдөр дуусгавар болсон тул хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан […]

08.jpg
2022-02-11 14:28
Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас  улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус   газарт ирүүлсэн урьдчилан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн […]

d291970976332d1906620273624084aa-1280x818.jpg
2022-02-11 13:44
Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн мэдээллийг энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцын мэдээллийг нэгдүгээр сарын 31-ний өдөр олон нийтэд мэдээлсэн. Харин өнөөдөр тус мэдээллийг шинэчилсэн байна. Нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 22 хоногийн хугацаанд нийт 39 828 377 135 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.