Манай улс арьс, ширэн түүхий эдийн арвин нөөцтэй хэдий ч цөөхөн хувийг үйлдвэрт боловсруулж үлдсэн нь үнэгүйдэж байна. Учир нь бэлтгэгдэж буй арьс ширний дийлэнх нь амьдын болон нядалгааны үеийн гэмтэлтэй байгаагаас үйлдвэрлэлийн чанар, стандартын шаардлагыг хангадаггүй. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүний үнэ цэнийг багасгаад зогсохгүй нөгөө талаас боловсруулалтын зардлыг нэмэгдүүлж улмаар үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг бууруулдаг. […]