Хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хаа сайгүй хэрэглэдэг. Хүнсний аль ч дэлгүүрээс, томоохон сүлжээнээс хагас боловсруулсан бүтээгдэхүүн олох боломжтой. Үүний дээр эдгээр бүтээгдэхүүний эрэлт буурдаггүй бөгөөд зарим фирмүүд эдгээрийг гол бүтээгдэхүүний болгон худалдаалах тохиолдол ч бий.
Мэдээж хагас боловсруулсан хүнс байвал илүү давуу талтай. Учир нь үүнийг бэлтгэхэд амархан. Олон хүн хоол хүнсээ хэвийн горимоор бэлтгэх завгүй болсноос үүдэн энэ асуудлыг гайхалтай шийдэл гэж харж болно. Хоёрдугаарт, ийм бүтээгдэхүүний эрэлт маш өндөр.
Гэхдээ гарааны бизнес эрхлэгчид ямар төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн зах зээл дээр эрэлт ихтэй байгааг судлах хэрэгтэй. Учир нь ийм бүтээгдэхүүн олон болсноос гадна төрөл, сонголт нь ч элбэгшсэн.
Зэх зээл дээр хамгийн их эрэлттэй хагас боловсруулсан бүтээгдэхүүнд: Махан татшаар хийсэн хоол. Бууз, банш, котлет г.м.
Гэхдээ ийм бизнесийг төлөвлөхдөө цех нь эрүүл ахуйн хэм хэмжээг баримталсан байх асуудлыг сайтар судалсан байх хэрэгтэй. Эрүүл ахуй, халдвар судлалын зөвшөөрөлгүйгээр ийм бизнес эрхлэх боломжгүй. Байр савны хувьд том талбайтай байх шаардлагагүй. Практикаас үзэхэд хоногт 60 кг хүртэл бүтээгдэхүүн гаргахад 70 м.кв-аас илүү талбайтай байр хэрэггүй гэсэн байдаг.
Тоног төхөөрөмжүүдээс худалдан авах шаардлагатай нь:
- Гурил шигших аппарат
- Таташ холих аппарат
- Гурил зуурах аппарат
- Хөлдөөх, хадгалах хөргөгч
- Котлет, баншны хэлбэр гаргагч машин
Үйлдвэрлэлийн энэ шугам нь бяслагны үйлдвэрлэлээс үнэтэй. Танд 1,5 сая орчим рубль хэрэг болно. Бүх зүйл та бүтээгдэхүүнээ ямар хэмжээгээр худалдахаас шалтгаална.
Бэлтгэсэн Н.Цэндбат