Снэк бол залуучуудын дунд маш их эрэлттэй байдаг хөнгөн хэлбэрийн зууш юм. Хэдийгээр снэкний эх орон Англид үүнийг үндсэн хоолны завсраар нэмэлт болгон ашигладаг ч манай улсад байнгын хэрэглээ болжээ.
Снэкийн нэг төрөл нь төмсний снэк юм. Чипстэй төстэй ч илүү амтлаг, тэжээллэг. Томоохон үйлдвэрлэгчид энэ төрлийн зууш руу орохоос татгалздаг нь чипсийг хаяж чаддаггүйтэй холбоотой. Гэхдээ бичил бизнес эрхлэгчид энэ бизнес санааг хаа сайгүй ашигладаг.
Цагт 40 кг төмс боловсруулж, 10 кг снэк үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэлийн шугамын тоног төхөөрөмж байршуулахад 50 м.кв талбай хэрэгтэй. Гэхдээ энэ талбай зөвхөн үйлдвэрлэлд л зориулагдсан гэдгийг сана. Бүтээгдэхүүнийг тусад нь хадгалахаас өөр аргагүй. Энэ зуушийг хадгалахад энгийн тул жирийн өрөөнд ч байршуулж болно.
Үйлдвэрлэлийн онцлог нь төмсийг цэвэрлээд нарийхан хэрчиж, дараа нь хатааж, тосонд шарах явдал. Олон чипсийг амтлагч хольсон нухшаар хийдгийг та бүхэн мэднэ. Снэк нь тэдгээрээс ялгаатай нь цэвэр бүтээгдэхүүнээр хийдэг явдал юм.
Шаардлагатай тоног төхөөрөмжүүд:
- Төмс угаагч машин
- Төмс цэвэрлэгч аппарат
- Ногоо хэрчигч
- Буцалсан ус, эсвэл уураар боловсруулах онгоц
- Хонгилын зуух
- Амтлагчны тун дааруулагч
- Бүтээгдэхүүнийг савлах автомат.
Ийм үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн өртөг 1,5 сая рублийн үнэтэй. Гэхдээ нэг ээлжинд 800 орчим савыг үйлдвэрлэдэг хүчин чадалтай. Бөөний худалдааны суваг болсон нөхцөлд зардлаа түргэн нөхөж, ашиг олох боломжтой юм.
Бэлтгэсэн Н.Цэндбат