2022-01-21 10:19
Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, туульч Т.Галсаны 90 насны ой энэ онд тохиож байна. Тэрбээр 1932 онд Цэцэрлэг мандлын аймгийн Чандмань уулын хошуу (өнөөгийн Баянхонгор аймгийн Заг гол сумын нутаг) Бумбатад хэмээх газар малчин Тангадынд мэндэлжээ. 90 насны ойд зориулж аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүндэтгэл үзүүлж, дурсгал гардуулсан байна. […]










