2022-07-05 15:35
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг мэдээлэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан шатахууны үнийн талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Засгийн газар үнийн өсөлтийг бууруулах талаар хэлэлцэж байгааг дурдаад шатахууны үнэ өсөхөөр байгааг хэлэв. Тэрбээр “Бид их чухал хууль баталсан. Дөрөвдүгээр сард баталсан хуулийн үр дүнд наадмын дараах үе хүртэл АИ-92 шатахууны үнийг тогтвортой барьж чадлаа. […]










