EOK-1024x683.png
2021-05-10 16:01
Төв талбайд зарласан өлсгөлөн үргэлжилж байна. Өлсгөлөн зарласан УИХ дахь АН-ын бүлгийн дөрвөн гишүүнийг /Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ж.Батсуурь, Д.Ганбат нар. Т.Адьяасүрэн нь эрүүл мэндийн хувьд асуудал гарсан тул эмнэлгийн заалтаар өлсгөлөнгөө зогсоосон/ бусад нь дэмжиж, суулт хийж эхэлсэн байна. СЕХ С.Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэснээр хоёр талын маргааныг эцэслэсэн авч О.Цогтгэрэл нар өлсгөлөнгөө зогсоосонгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга […]

geree-1024x593.jpg
2021-05-10 11:54
Тендерийн будилааныг шүүхээс өмнө “шүүдэг” газар бол Сангийн яам байдаг. Гомдогсод, заргалдагчид тендерийн будилаан гарлаа гэж үзвэл Сангийн яаманд хандах хуультай. Ийм зарчмаар 2021 оны дөрөвдүгээр сард тендерт оролцогчдоос гэрээ байгуулахаас өмнөх шатанд тендер шалгаруулалттай холбогдуулан нийт 184 гомдол ирүүлжээ. Сангийн яам үүнээс 77 гомдлыг тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх, 32 гомдлыг захиалагчийн шийдвэр үндэслэлтэй […]

t8bmi-1024x683.jpg
2021-05-08 16:27
АН-ын дотоод хагаралдаан өлсгөлөн болон хувирсан бол өнөөдрөөс мөнгөний өрсөлдөөн рүү шилжжээ. Тодруулбал, яг одоогийн байдлаар талбай дээр өлсөж буй АН-ын бүлгийн гишүүдийг тойроод жагсагчид цугларч эхэлсэн бол нөгөө АН болох М.Тулгатын талаас “Шонхор товер”-ын гаднах талбайд 300 орчим хүнийг цуглуулаад байна. Өлсөгчдийн талаас хөл хориог сулруулахтай зэрэгцэн иргэдийг цуглуулж, жагсаал цуглаан зохион байгуулахаар эртнээс […]

solongols-1024x639.jpeg
2021-05-07 10:01
Хойд Солонгосын асуудлаар дагнан бичдэг Өмнөд Солонгосын “Daily NK” сонин пүрэв гаригт Пёнъяаны эрх баригчид энэ сарын эхээр Монгол Улс руу 200 ажилчин илгээхээр төлөвлөж байгаа талаар мэдээллээ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсад ирэх ажилчдын 60 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахун фермүүдэд ажиллах эрэгтэй ажилчид байх бол 40 хувь нь […]

yalalmin-bayar.jpg
2021-05-06 16:12
Аугаа их ялалт байгуулсны 76 жилийн ойн баярын цэргийн сүр жавхлант жагсаалыг Монголын үндэсний олон нийтийн телевиз (MNB) албан ёсны онцгой эрхтэйгээр орон даяар шууд дамжуулна. Уламжлал ёсоор тавдугаар сарын сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо Улаан талбайд Москвагийн цагаар 10:00 цагт болдог уг жагсаалыг Улаанбаатарын цагаар 15:00 цагт МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй. ОХУ-ын БХЯ-ны […]

o.jpg
2021-05-06 15:29
Олон улсын гал сөнөөгчдийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын анхны гавьяат Т.Отгонтой ярилцлаа. -Өнөөдөр (өчигдөр) ОУ-ын гал сөнөөгчдийн өдөр тохиож байна. Энэ байгууллагад олон жил ажиллаж байсан хүний хувьд цар тахлын энэ хүнд нөхцөл байдалд Онцгой байдлын алба хаагчид маань хэр сайн ажиллаж байна гэж та дүгнэж байна вэ? -Юуны өмнө Онцгой байдлын ерөнхий газрын […]

alt.jpg
2021-05-02 15:02
АН-ын дотоод зөрчил оргилдоо хүрч, хоёр тал аль аль нь нурж унахад ойрхон байна. Маргааш Сонгуулийн ерөнхий хороо хоёр талын алиных нь нэр дэвшигчийг бүртгэж авна, тэр нь ялагч болно. Өчигдөр болсон АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа өмнөх удаа болсон намын даргын сунгааны жишгээр хоёр тусдаа явагдаж, хоёр нэр дэвшигчийг гаргалаа. Ц.Тувааны тал […]

-1.png
2021-04-30 21:29
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Эрдэнэс Монгол” компанийн Хууль эрхзүйн газрын захирал Б.Сүндэръяаг урилаа. БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ МОНГОЛЧУУД ХЭДЭН ҮЕЭРЭЭ ТЭГШ ХҮРТЭХ ЁСТОЙ “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг зохицуулж Хүний хөгжил санд […]

ek.jpg
2021-04-30 16:04
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн эрх барьж буй улс төрийн намыг тараах зарлиг гаргаж, Дээд шүүхэд хүргүүлснийг олон улсын байгууллагууд буруушааж эхэллээ. Тухайлбал, СоцИнтерн буюу Социалист Интернационал /Socialist International/ нь социал демократ, социалист, хөдөлмөрийн намуудын олон улсын байгууллагаас Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Үндсэн хууль, ардчиллын эсрэг хариуцлагагүй алхмуудыг хийж байна” гэж үзээд түүний гаргасан үйлдлүүдийг эсэргүүцэж байгаагаа […]

montsame.jpeg
2021-04-30 08:00
Өмнөд Суданы Юнити бүс нутгийн алслагдсан Жам Жанг хотод болсон залуусын бослогын үеэр халдлагад өртсөн хүмүүнлэгийн ажилтнуудыг Монгол Улсын энхийг сахиулагчид шуурхай ажиллагаа явуулан хамгаалалтад авсан тухай НҮБ-аас өнөөдөр мэдээлэв. Тодруулбал, бямба гаргийн өглөө 50 орчим залуу Жам Жанг хотын нэгэн төрийн бус байгууллага орон нутгийн бус хүмүүсийг ажилд авч байгааг эсэргүүцсэн ширүүн бослого гарсан […]