Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ – updown.mn

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

АН-ын дотоод хагаралдаан өлсгөлөн болон хувирсан бол өнөөдрөөс мөнгөний өрсөлдөөн рүү шилжжээ. Тодруулбал, яг одоогийн байдлаар талбай дээр өлсөж буй АН-ын бүлгийн гишүүдийг тойроод жагсагчид цугларч эхэлсэн бол нөгөө АН болох М.Тулгатын талаас “Шонхор товер”-ын гаднах талбайд 300 орчим хүнийг цуглуулаад байна.

Өлсөгчдийн талаас хөл хориог сулруулахтай зэрэгцэн иргэдийг цуглуулж, жагсаал цуглаан зохион байгуулахаар эртнээс төлөвлөсөн бол С.Эрдэнийн тал ч мөн үүний эсрэг тэмцэхээр шийдсэн гэнэ. Ингэснээр Н.Алтанхуяг, А.Адьяасүрэн нарын санаачилгаар АН-ын бүлгийн гишүүд тус бүр 100 сая төгрөг гаргаж, жагсаал цуглааныг санхүүжүүлж эхэлсэн гэх мэдээлэл гарч эхэллээ.

Харин тэдний энэ их мөнгө жагсагчдын ханшийг өсгөснөөр нэг хүн 60 мянган төгрөгийн бонустайгаар жагсаал цуглаанд хүч нэмж байгаа юм байна. Ингэж АН-ын дотоод хагаралдаан их мөнгөний хүчээр төв талбайд гарч ирлээ. Эрх мэдэл, албан тушаалын төлөө ингэж мөнгөний өрсөлдөөн явуулж эхэлсэн АН-ынхны хөлд ард түмэн хохирох өндөр эрсдэлтэйг энд сануулъя. Цар тахлын аюул өнөөдөр ч манай улсад нүүрлэсэн хэвээр, хоногт нас барах хүмүүсийн тоо таваас буурахаа больсон хүнд цагт ард иргэд асуудалд ухаалгаар хандаж, элдэв хатгаас, улс төрийн ашиг хонжоо хайсан бохир мөнгөний төлөө өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг зориуд анхааруулъя.

Эх сурвалж: Arslan.mn

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн