2023-09-15 13:25
Ням гарагт Умард Африкийн Ливи улсын тэнгисийн эрэг орчмын газар нутгийг Даниэл хар салхи дайрах үеэр хүчтэй аадар бороо орсон юм. Үүний улмаас хуучирч муудсан хоёр том далан эвдэрч, цүнами маягийн асар хүчтэй үер буужээ. Уг гамшигт хамгийн ихээр хохирсон Газар дундын тэнгисийн эргийн Дерна хотод амиа алдсан нь батлагдсан хүний тоо 5,000 даваад байна. […]










