Ховд аймгийн Буянт сумын Норжин хайрхан багийн Улаан бураа багт бартаат замын WESTERN CUP-4×4 баруун бүсийн уралдаан энэ сарын 16-нд зохион байгуулагджээ.
Уралдааны үеэр усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг ноцтой зөрчсөн зөрчил гарсан байна.
Хар нуур, Ховд голын сав газрын захиргаанаас газар дээр нь ажиллаж, хууль тогтоомжийн дагуу Ховд аймгийн Буянт сумын ЗДТГ болон аймгийн цагдаагийн газрын Экологийн албанд холбогдох хэргийг шилжүүлжээ.
Хохирлын хэмжээг тооцуулж, нөхөн сэргээлтийн ажлыг эзэн холбогдогчоор хийлгүүлэхээр ажиллаж байгааг БОАЖЯ-наас мэдээллээ.