2023 оны есдүгээр сарын 23-ны Бямба гарагт автомашингүй өдөр болохыг зарлаад байгаа.
“Энэ өдөр Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яам, НЭМГ-ын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Тухайлбал ХСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, ЭМЖЖ, “ZINT clinic”, “Индранил”, “Удвал имплант”, “Саамреверс” шүдний эмнэлэг ажиллана.
Эдгээр эрүүл мэндийн байгууллага хүүхдийн үзлэг, чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж, мэдээлэл өгнө” хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган мэдээллээ.
Түүнчлэн нийслэлийн төвийн зургаан дүүрэгт олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.
- Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд
- Сүхбаатар дүүрэг Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбайд
- Баянзүрх дүүрэг Бөхийн өргөөний өмнөх талбайд
- Хан-Уул дүүрэг Драмын театрын өмнөх талбайд
- Сонгинохайрхан дүүрэг 45 дугаар сургуулийн өмнөх талбайд
- Баянгол дүүрэг “Бөмбөгөр” худалдааны төвийн өмнөх талбайд иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ, сургуулийн сурагчдын дунд “Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын тэмцээн болох аж.