Д.Энхтүвшин МҮХАҮТ-ыг дөрвөн жил удирдана

2023-09-21 13:161min0
cb6b080d1afaaa15c5b84d369bc55df3

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит XXI Их хурал Шангри Ла Улаанбаатар зочид буудалд болж өндөрлөлөө.

Дөрвөн жилд нэг удаа болдог тус их хурлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон батлах байв.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр /шарк/ Д.Энхтүвшин сонгогдож, ирэх дөрвөн жил танхимыг удирдахаар боллоо. Тэрбээр “MCS” группийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Л.Төр-Од, Т.Ганболд, Б.Гантулга, О.Одбаяр, Д.Бямбасайхан, Т.Дүүрэн, Ш.Мөнхсайхан, Д.Болор, Д.Энхтүвшин, Б.Жаргалсайхан, Ш.Төмөрсүх, Ш.Отгон-Өлзий, Б.Лакшми нарын 13 хүн танхимын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ.

Танхим 5,900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар танхимтай, 23 улсад 51 төлөөлөгчтэй.

МҮХАҮТ үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах, илэрхийлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй