Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр үргэлжилсэн юм.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэрэг, маргааны талаарх тайлбар, мэдүүлгийг яллагдагч тал болон өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг есдүгээр сарын 28-ны 14:00 цагт товлосон байна.