191b1931a85a40be7ebc0ed955f79c52.jpg

2018-11-02 09:14
Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга С.Батболдод Мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлжээ. Нийслэлийн 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Бум-Эрдэнэ нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчин Багшийн мэргэжил дээшлүүлэх инстиут, Нийслэлийн Боловсролын газрын харьяа байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн тохирч хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг тус сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эхээс удаа […]

ouvs-1.jpg

2018-11-01 17:27
Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хэрэгжилтийн тав дахь шатны үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа. Энэхүү үнэлгээг хийж баталснаар Монгол Улсад 26.2 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж олгогдох бөгөөд улмаар бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүдийг үргэлжлүүлэн […]

ZODOV-1.jpg

2018-11-01 13:31
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан албан тушаалтнуудыг тойрсон дуулиан эрх баригч МАН-ыг тэр чигээр нь донсолгож байна. Өчигдөр (2018.10.31) МАН-ын УИХ дахь бүлгийн шахалтаар Хүнс хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг албан тушаалаасаа огцрох мэдэгдэл хийсэн нь УИХ болон У.Хүрэлсүхийн Засгийн газарт ирж байгаа шахалтыг халхлах гэсэн оролдлого болов. Гэхдээ Б.Батзориг огцрох шийдвэрээ “нөхдийн […]

an-1.jpg

2018-11-01 12:00
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2018.11.01) хуралдааны эхэнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “АН-ын бүлэг аравдугаар сарын 26-нд УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Хэрэв шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч хариу ирүүлэхгүй бол өнөөдрөөс эхлэн хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. УИХ-ын даргаас хариу ирсэн, харин Засгийн газраас ямар ч хариу […]

MAN-1.jpg

2018-10-31 15:24
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан гишүүд эрх баригч МАН-ын нэр хүндэд томоохон доргио үүсгээд байна. Ерөнхийлөгч УИХ-ын даргад УИХ-ыг тараах тухай зөвлөмж хүргүүлээд байгаа. Өнөөдөр  (2018.10.31)  УИХ дахь МАН-ын бүлэгөнөөдөр ээжит бусаар хуралдав. Хурлаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ үеэр бүлгийн гишүүд бие даан шийдвэр гаргаж, […]

DEMBEREL.jpg

2018-10-31 13:49
-Яг нэг жилийн өмнө МАН ээлжит Их хурлаа зарлаж, шинэ даргатай болж байсан. Тухайн үед МАН-ын даргад өрсөлдөж Н.Дэмбэрэл өнөөдөр (2018.10.31) өөрийн цахим хуудсаар дамжуулан нэгэн нийтлэлийг түгээлээ. “ЖИЛИЙН ӨМНӨ ИНГЭЖ ХЭЛЖ БАЙЖ… ОДОО Ч АХИАД НЭГ ХЭЛЧИХЬЕ” гарчигтай доорх нийтлэлд анхаарлаа хандуулна уу- Намынхаа их хуралд төлөөлөгчөөр сонгогдон ирсэн эрхэм журмын нөхөддөө энэ өдрийн […]

buleg.jpg

2018-10-31 12:18
Өнөөдөр 12.00 цагт  Төрийн ордонд (2018.10.31) УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах гэж байна. Ээлжит бус бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ өөрөө тарах асуудлаар хүргүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцэхээр гэнэ. Ерөнхийлөгч өнгөрсөн даваа гаригт чадамжгүй болсон УИХ өөрөө тарах ёстой гэсэн саналыг хүргүүлсэн байгаа. Асуудлыг хуулийн дагуу тав хоногт  хэлэлцэх ёстой тул ийнхүү бүлгийн ээлжит бус […]

suren.jpg

2018-10-31 10:51
Мажигийн ТУНГАЛАГ Төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байлгана гэсэн томъёог УИХ, Засгийн газар шүүрэн авч хэлэлцэх нь ёс мэт давтагддаг. Одоо л нэг төр нь төр шиг болох нь уу гэх найдварыг тээдэг энэ томъёо гэхдээ ажил хэрэг болж чаддаг бил үү? Ирэх оны нэгдүгээр сарын 1-нд парламент болгоны гар хүрч өөрчилдөг, эсвэл өөрчлөхийг хүсдэг […]

battulga.jpg

2018-10-31 10:31
Блүүмбэрг агентлаг өчигдөр (2018.10.30) Ерөнхийлөгч Х.Баттулгын С1 телевизэд өгсөн ярилцлагатай холбогдуулан “Монгол Улсын Ерөнхийлөгч парламентад эсэргүүцлээ илэрхийлж, өлсгөлөн зарлаж магадгүй” гэсэн гарчигтай доорх мэдээллийг бэлтгэн нийтэлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч эдийн засгийн асуудалтай тэмцэх чадваргүй болсон хэмээн шүүмжлэлд өртөөд буй парламентыг сайн дураараа огцроход нь дарамт үзүүлэхийн тулд өлсгөлөн зарлах буюу суугаа ажил хаялт зарлаж […]

uurand.jpg

2018-10-30 22:02
Жил бүрийн 12 дугаар сард шинэ жил ойртсоныг гэрчилж, Оросын алдарт “Хувь тавилангийн ээдрээ буюу ууранд суусан паян” цэнхэр дэлгэцээр гардаг билээ. Гол дүрийн баатар Евгений Лукашин согтуугаараа онгоцонд нисч, санамсаргүй Ленинград хотод ирдэг бөгөөд энд хайртайгаа учирдаг. Гэвч шинэ жилийн энэ түүхэнд хүмүүс тэр бүр дуртай байдаггүй аж. Оросын Омск мужийн алдарт холимог тулааны […]