Шинэ Зеландад далайн аварга амьд биеттэй таарчээ

2018-11-14 12:341min5
dalai

Шинэ Зеландын далайн гүнээс маш урт аварга амьд биетийг илрүүлсэн байна. Шинэ Зеландын “Хэролд” хэвлэл мэдээллийн байгууллагаас өнөөдөр (2018.11.14) мэдээлснээр, найзууд болох 56 настай Steve Hathaway, 48 настай Andrew Buttle нар Шинэ Зеландын Цагаан арлын ойролцоох далайд шумбаж байхдаа цагаан өнгийн хачин биеттэй таарсан байна.

Энэхүү амьд биет нь ойролцоогоор 8 метр орчим урттай байсан бөгөөд далайн гүнээс 10 метрийн гүнд маш удаанаар 200 метр зайд хөдөлж байсныг анзааран, түүнд саад болохгүйн тулд болгоомжтойгоор холдсон хэмээн мэдээлжээ.

Тухайн хоёр иргэний хэлж байгаагаар тэрхүү амьд биет нь үе үе олон янзын хэлбэр, хэмжээгээр өөрчлөгдөж, маш жижиг хэмжээний олон биетээс бүрдсэн юм шиг харагдаж байсан гэжээ.

Мөн 48 настай Andrew Buttle “Цагаан арлын ойролцоох далайд загас болон бусад хооллох биетүүд элбэг байдаг тул энэ мэт том амьд биетүүд амьдрах боломжтой хэмээн бодсон” гэж нэмж хэлсэн байна.

5 сэтгэгдэлтэй

  • 5555

    2018-11-14 14:30 at 14:30

    DSalain usan dor olon jil bolson tom gyalgar uut.

    Хариулах

    • Яаг үнэн

      2018-11-14 14:45 at 14:45

      Халимны хэрэглээд хаячихсан гондоом л байна

      Хариулах

  • Зочин

    2018-11-14 14:42 at 14:42

    UURSDUU L HIISEN BNA SHUU DEE OD BOLOH UVCHIN

    Хариулах

  • Зочин

    2018-11-14 23:48 at 23:48

    ЮУ ВЭ ПАМПЕРСҮҮДЭЭ ЭНЭ ЧИНЬ..

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй