ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан “Эгэм далны холбоосны урагдал, гэмтлийг зангуут түгжээ ашиглан сэргээх” мэс заслын аргыг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ.
Хагалгаа хийсэн баг бүрэлдэхүүнд:
-Гар сарвуу бичил мэс заслын тасаг, ахлах зэргийн эмч Л.Нанжид
-Эрчимт эмчилгээ, мэдээгүүжүүлгийн тасаг, тэргүүлэх зэргийн эмч Ж.Түмэн-Өлзий
-Яс Үений Гэмтлийн 2-р тасгийн их эмч С.Батсүх
-Мэс заслын нэгдсэн тасаг, төлөвлөгөөт хагалгааны сувилагч Б.Жавзандулам
-Мэс заслын нэгдсэн тасаг, төлөвлөгөөт хагалгааны сувилагч М.Амгаланпүрэв
-Мэдээгүүжүүлгийн тасгийн сувилагч П.Хулан нар ажилласан байна.
Дашрамд сонирхуулахад, энэхүү гэмтлийн мэс засал эмчилгээг уламжлалт ил аргаар дэгээ хэлбэрийн ялтасаар эгэм далны холбоосыг сэргээж байжээ. Мэс заслын дараа мөрний өвдөлт, мөрний хөдөлгөөний хязгаарлалт, дэгээ ялтас мултрах, шархны үрэвсэл зэрэг санал гомдол бүртгэгдсээр байдаг. Харин нэг удаагийн зангуут түгжээ товчтой материалыг ашиглан эгэм далны холбоосыг хагас ил аргаар сэргээх мэс засал нь эмчилгээний өндөр үр дүнтэй байдаг аж.
Үүнд:
-Мэс заслын дараах өвдөлт бага
-Үений хөдөлгөөний үйл ажиллагаа эрт сэргэнэ
-Зөөлөн эдэд хөнөөл багатай
-Мэс заслын дараах сорви бага үүсдэг
-Үйлчлүүлэгчийн эмчилгээний дараа сэтгэл ханамж өндөр
-Мэс засал эмчилгээний дараа хүндрэл бага
-Мэс заслын шарх анхдагчаар 7-10 хоногт бүрэн эдгэрнэ
-Үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадвар эрт сэргэдэг байна. Түүнчлэн ор хоног 2-4 болж буурчээ.