МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас Хотын дарга С.Батболдыг огцруулах шийдвэрийг гаргаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргад хариуцлага тооцох тухай бичигт гарын үсэг зурсан. Энэ талаар НИТХ-ын дарга С.Амарсайханаас тодрууллаа.
-МАН-ын Удирдах зөвлөлөөс Хотын даргыг огцруулах асуудлыг хүргүүлсэн. НИТХ энэ асуудлаар хэзээ хуралдах вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайдаас энэ асуудлаар санал ирсэн байгаа. Энэ хүрээнд бид асуудлыг тэргүүлэгчдийн хуралдаанаараа хэлэлцэнэ. Ээлжит бус хуралдаанаа зарлана. Хуулийн хугацаагаар 15 хоногийн дотор хэлэлцэж, шийдвэр гарган хариу мэдэгдэх ёстой. Ер нь хугацаандаа багтаад л шийдвэрлэнэ.
-Нийслэлийн намын хорооны дарга ярихдаа хотын даргыг хангалтгүй ажилласан байвал огцруулах асуудлыг хөндөнө гэсэн. НИТХ хотын даргын ажлыг хэдэн хувийн биелэлттэй гэж дүгнэж байгаа вэ?
-Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт, Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн явцыг дүгнэсэн. Үндсэн чиглэлийн явц 80 хувьтай, хангалттай явж байна гэж НИТХ дүгнэсэн. Харин Ерөнхий сайд хангалтгүй ажилласан гэж үзээд огцруулах албан бичгийг ирүүлсэн байх гэж үзэж байгаа. Засгийн газрын хэмжээнд Засаг даргын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг дүгнэх эрх, үүргийн хүрээнд Ерөнхий сайд өөрийнхөө санал, дүгнэлтийг ирүүлсэн учраас энэ асуудлыг бид хурлаараа хэлэлцэн шийдвэрлэнэ.
2 comments
Amarsaihanig odoo hotin dargad zutguuleh heregtei uur zorigtoi shiidver gargah hun odoogoor alga bna sh de Amarsaihan neg zuv hugjliin chig ruu hotig hutulj magadgui de
МАН ынханыг харахаас сэжиг төрөх юм ээ бузарууд гэж. бүгдээрээ далд орморууд