TATVAR-1.jpg

2018-11-16 10:38
Сүүлийн үеийн ЖДҮ-ийг эрхлэх сантай холбогдон дэлгэгдсэн нийгмийг доргиосон мөнгөний луйвар яригдаж байна. Үүний хамт улсын төсөв, татварын тухай асуудлууд хөндөгдөж байгаа юм. Энэ бол зүйн хэрэг. Гэхдээ олон нийтийн дунд өрнөж буй төсөв, татвартай холбоотой зарим нэг ташаа ойлголтын талаар салбарын мэргэжилтэний хувьд зөв ойлголт өгөх нь чухал гэж бодож байна. Та бидний олонх нь […]

tsolmon.jpg

2018-11-16 09:50
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөний төлөөллийг өчигдөр (2018.11.15) хүлээн авч уулзлаа. “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөнөөс УИХ-ын дарга М.Энхболдод хандан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулж, хуулийн цээрлэл хүлээлгэх ёстой гэсэн шаардлага ирүүлээд байсан […]

zurhai.jpg

2018-11-16 09:03
Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 9. Сугар гараг. Чөдөр одтой, нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 59 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг […]

tsag-agaar.jpg

2018-11-16 09:00
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн […]

horig-1.jpg

2018-11-15 16:39
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2018.11.15) Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавилаа. Энэхүү хоригоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулж өгч, зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХОРИГТ: Улсын Их Хурал 2018 оны 11 […]

zasgiin-gazar.jpg

2018-11-15 14:41
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулахаар өөрийн албан баланкин дээр гарын үсэг цуглуулж байгаа. Тэрбээр Засгийн газрыг ЖДҮХС-гаас зээл авсан сайд, гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй байгаа учир огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Харин түүний уг саналыг дэмжиж, Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсгээ зурсан гишүүд байр сууриа ийн илэрхийлж байна. УИХ-ын гишүүн […]

TEDS-TEDS.jpg

2018-11-15 14:27
Засгийн газар 2010-2014 онд Чацаргана үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж Н.Алтанхуяг 2012 оны 8 сард Ерөнхий сайд болсноор чацарганы тариалалтыг нэмэгдүүлэх үүднээс ХХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-аас хөнгөлөлттэй зээл, хүүгүй зээл буюу дэмжлэг үзүүлсэн байдаг.  Чацаргана үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар 10.2 тэрбум төгрөгийг үүнд зарцуулжээ. Тухайн үед буюу 2012-2014 онд ҮХАА-н сайдаар […]

bbbbbbbb.jpg

2018-11-15 09:54
Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ч.Ганбат өчигдөр орон тооны бус зөвлөхөөсөө чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандан гаргалаа. Ч.Ганбатын “Монгол буйдан” компани нь 2016 оноос эхлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах хүсэлт гаргаж, барьцаа хөрөнгөдөө тааруулан зээл авч, эргэн төлөлт нь хэвийн байгаа хэдий ч УИХ, Засгийн […]

noyon-uul.jpg

2018-11-15 09:38
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр (20018.11.14) “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ. Нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” нь “Сентеррагоулд монголия” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацуурт гэдэг газарт олгогдсон 372А, 431А, 5082А, […]

medere.jpg

2018-11-15 09:36
Жижиг дундын асуудал том дайн дэгдээлээ. Одоогоор үүнээс шууд болон дам хамаарлаар Б.Батзориг сайдын суудлаас, Д.Хаянхярваа УИХ дахь МАН-ын бүлгийн даргын албан тушаалаас мултарлаа. Энэ дайн дуусах болоогүй. Жижиг дундын зээлээс хамаагүй том хэргүүд ар араасаа цуварна гэж эх сурвалжууд мэдэгдэж байна. Ер нь бол энэ дайн эрх баригч МАН-ын энэ цаг үеийн хоёр лидер […]