АТГ өчигдөр (2018.11.29) хэвлэлийн хурал зарлаж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийг бүгдийг шалгаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Ийн мэдээлэл хийх болсон шалтгаан нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болсон байна. Тэрээр өчигдөр Төрийн ордонд мэдэгдэл хийж, хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэдэг хүнийг хамгаалахаар өчигдрөөс бөөнөөрөө ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж байна. Бөөнөөрөө гишүүдийг дуудаж уулзаад “Чамайг Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулна” гэж байна” хэмээн мэдэгдсэн юм.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар зээл авсан асуудал яригдаж байгаа. Харин АТГ нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээдүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудлыг шалгаж байгаа.
Гэхдээ тэдний ар гэр, гэр бүлийн хүмүүсийг хоморголон баривчилсан, байцаасан, цагдан хорьсон, албадлагын арга хэмжээ аваагүй гэж албан ёсоор мэдэгдлээ. Мөн зээл авсан бусад гишүүдийг шалгаж байгаа юм байна. Тэдний дунд УИХ-ын гишүүн, Засгийн газрын 7-8 гишүүн, сайд нарын нэр ч яригдаж байна. Төрийн өндөр албан тушаалтнуудыг шаардлага хангахгүй аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн эрх нөлөөгөөр зээл авсан хэрэгт буруутган шалгаж байгаа аж.
АТГ-т шалгагдаж байгаа УИХ-ын гишүүд, сайд нарыг жагсаавал:
Сайд нар
Я.СОДБААТАР: Зам тээвэр хөгжлийн сайд. “Эпато Анарваан” ХХК, “Ти Эс Эм” ХХК-даа ЖДҮХС-аас 2 тэрбумын зээл авсан.
Б.БАТЗОРИГ: ХХААХҮ-ийн сайд байхдаа “Тээвэр Ачлал” ХК, “Наму дэвжих” ХХК-даа ЖДҮХС-аас 3 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ хэргийн улмаас албан тушаалаасаа огцроод 3 долоо хоног болж байна. Одоо АТГ-д цор ганцаараа байцаалт өгсөн байгаа УИХ-ын бөгөөд Засгийн газрын гишүүн асан.
Н.ЦЭРЭНБАТ: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд. Баян таван тэс ХХК-д 250 сая, Баруун загвар ХХК-д 160 сая төгрөг. Нийт 410 сая төгрөгийг ЖДҮХС-гаас авсан.
Үүнээс гадна доорх нэр бүхий сайд нар зээл авсан талаар мэдээлэгдэх болсон. Хэдийгээр тэд ар араасаа “Би зээл аваагүй, Би зээл аваагүй” хэмээн мэдэгдэж байгаа ч энэ няцаалтууд эцсийн байдлаар баталгаажаагүй байна. Зээл авсан гэгдэж буй сайдуудыг жагсаавал:
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР
– “Эмийн үйлдвэр” ХХК-иар – 1.2 ТЭРБУМ
– “Асрал хайрхан” ХХК-иар – 1.7 ТЭРБУМ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЬЯАБАЗАР
-“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ИАР – 500.000.000
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
– “Хантай хайрхан” ХХК-иар – 1 ТЭРБУМ
Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН
– “Мон лайвс” ХХК-иар – 490.000.000
– “Хаганат” ХХК-иар – 195.000.000
Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН
– “Нарлаг хараа” ХХК-иар – 750.000.000
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
– “Бээвэр” ХХК-иар – 300.000.000
УИХ-ын гишүүд
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Жаргал Харвэрст” гэх компаниар дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Херо”-гийн захирал Б.Баатартай хамтран авсан гэсэн баримт олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэн. Тэр үүнийг үгүйсгэж байсан боловч өчигдөр АТГ Л.Оюун-Эрдэнэд хэрэг үүсгэсэн гэдгийг албан ёсоор танилцуулсан.
Х.НЯМБААТАР: “Өгөөдэй Ази” ХХК-тай хамтран 950 сая төгрөгийн зээл ЖДҮХС-гаас авсан тухай мэдээлэл бий.
Б.УНДАРМАА: МЭИК-ээрээ дамжуулан ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авчээ.
Н.ОЮУНДАРЬ: Рэд Стар Клуб” ХХК нь ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авсан.
Б.САРАНЧИМЭГ: Төрсөн дүү Б.Одончимэгийнхээ “Сингапурхэльткейр сентр” ХХК-д ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авч өгсөн.
Г.ТЭМҮҮЛЭН: “Эрдэнэт” үйлдвэрийн экс захирал Ч.Ганзоригийн хүү гэдгээр нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн. “Спа цогцолбор”-тоо ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан.
Ж.ЭНХБАЯР: “Газар Агро”, “Газар Буудай” компанидаа ЖДҮХС-гаас 1.9 тэрбум төгрөгийн зээл авсан.
Н.УЧРАЛ: УИХ-ын гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осорын “Хүннү” групп нь ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан.
Г.СОЛТАН: “Монгол шаазан” компани нь 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан.
Х.БОЛОРЧУЛУУН: “Дорнод гурил” компани нь ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан.
А.СҮХБАТ: “Түгээмэл түмэн хишиг” ХХК нь ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авсан.
О.БАТНАСАН: “Топ кондитер” нь ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан.
ЖДҮ-чин УИХ-ын гишүүн сайд нар болл ард түмний, жинхэнэ ЖДҮ-чдийн хоолыг булаасан хүмүүс. Харин тэд энэ асуудал дээрээ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийхээ хувьд ёс зүйн хариуцлага хүлээхгүй гэж үзэж байна. Үүний илрэл нь өчигдрийн УИХ-ын чуулганы дүр зурга. Тэд УИХ-ын чуулганд сууж Засгийн газраа огцруулахгүйн төлөө саналаа өгнө хэмээн улайрч байгаа юм. Энэ тэгээд шударга явдал мөн үү?
3 comments
oor medee oruulaachee hund heregtei am damjsan unen eseh ni medegdehgui medeelel dandaa tawihiin bolioch
наад нараа орхио угаасаа худлаа хүмүүс үр хүүхдүүд нь сайн явахгүй
Хүрэлсүхээр халхавч хийж амь хорогдож байгаа новшнууд Монголчууд ухаантай яваандаа шоронд орно
эд нар яах вэ зээл авсан байж магадгүй хүмүүс хуулийнхан тогтооно биз оюу толгой эрдэнэтийн 49,51 нүүрсний хулгай асем гээд өдий төдий том хургүүдийг ингэж ярьж бичиж шуурхай шийддэг ч болоосой