‘’Heritage’’ сангийн олон улс судлаач, эдийн засагч, профессор Энтони Ким АНУ, Монгол хоёр улсын харилцаа, яагаад АНУ Монгол Улстай харилцаагаа сайжруулах шаардлагатай тухай нэгэн нийтлэл бичсэнийг хөврүүлэн хүргэе. ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний дунд орших гуравхан сая хүн амтай Монгол Улс АНУ-ын геополитикийн чухал түнш болох боломжтой. АНУ-ын Монгол Улстай харилцахдаа барьдаг бодлого нь хоёр улсын хооронд олон төрлийн ашигтай боломжийг бий болгодог.
Тухайлбал, хоёр улс 1987 онд албан ёсны дипломат харилцаа тогтоосон. Тэр үеэс хойш АНУ нь Монголын гуравдагч хөрш болсон бөгөөд энэ нь стратегийн чухал ач холбогдолтой. Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол улс АНУ-ын найдвартай дипломат холбоотон болсон бөгөөд энэ хугацаанд бусад ЗХУ-ын улсуудаас ялгаатай нь эрүүл ардчилсан тогтолцоотой орон болсон юм.
Төрийн Департамент Конгрессийн Гадаад харилцааны санд зориулан 2019 оны санхүүгийн жилд төсөвлөсөн тайланд Монгол Улсын тухай “АНУ-ын улсаас Монгол улсад оруулах хөрөнгө оруулалт, тусламжийн үндсэн зорилго нь ОХУ, БНХАУ хоёр хөрш орнууд хэтэрхий давуу эрхтэй болохоос сэргийлэн, Монгол Улсын бие даасан, аюулгүй байдлыг хамгаалах зорилготой” хэмээн заажээ. Түүнчлэн хамгийн чухал нь Монгол Улс нь АНУ-ын “Шинээр хөгжиж буй түнш”-д тооцогддог юм. Гэсэн ч бодит байдал дээр Монгол Улс аль хэдийн АНУ-ын стратегийн холбоотой асуудлаар тууштай хамтран ажилласаар иржээ. Монгол Улс нь НАТО-гийн есөн түнш орны нэг бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн бөгөөд Африкт 1000 орчим цэргээ илгээж байжээ.
Мөн 2003-2008 оны хооронд Ирак, Афганистанд 200 гаруй цэргээ илгээн, АНУ-ын цэргүүдтэй мөр зэрэгцэн алба хааж байсан юм. Гэсэн ч хоёр улсын харилцааг бүх талын хамтын ажиллагаа болгон хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Тухайлбал, АНУ-ын зүгээс Монголд эдийн засгийн түшиц болохоор томоохон хөрөнгө оруулалтад тулгуурласан тусламж, техник технологийн туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна. Доналд Трампийн захиргаа АНУ-ын түнш орнууддаа үзүүлэх туслалцааг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байгаа ч худалдааны бодит хамтын ажиллагаагүйгээр энэ нь дэмийн яриа болж мэдэх юм.
АНУ-ын хувьд Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэх хамгийн хялбар гарц нь бодит хэрэгцээ, хангамж байгаа салбарын худалдааг сайжруулах юм. Энэ асуудлаар АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын есөн гишүүн хоёр улсын хоорондын худалдааны хуулийн төслийг танилцуулаад байгаа билээ.
Тэдний санал болгоод буй хуулийн төсөл нь Монгол Улсын одоогийн эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн шинэчлэлийг урамшуулах замаар хэрэгжүүлэхэд практик туслалцаа үзүүлэх юм. Төслийг өргөн барьсан гишүүд өнгөрсөн гучин жилийн турш найдвартай түнш Монгол Улс нь АНУ-ын эрхэмлэдэг ардчилал, хүний эрхийг дээдлэх чиглэлд бүс нутагтаа тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Цаашдаа ч хоёр улсын хоорондын найдвартай түншлэлийг үргэлжлүүлэн, хөгжүүлэхэд гадаад худалдаа нь хамгийн ашигтай байх юм.
Эх сурвалж: dailysignal.com
9 comments
UUL NI 3DAGCH HORSH BOL BIDNII MONHIIN HEREGTSEE BAIGAA YUM. DAANCH PUTLER OMNOD LUU 2 MANIIG DELHIID GANTSAARDUULAH BODLOGO BARIMTALJ, TUUNIIGNI DEMJDEG BOSOO HOH JEENCOO NTR GESEN NOVSHNUUD DEKTATUR TOGTOOH GEJ DEMJDEG…
Америкийг дагаж их далдаганавал Сири, Украины араас орно шүү… Эрхбиш Монгол маань 2 том хөршөөрөө хамгаалагдсан юм даа. Тэгээгүй бол ч өдийд өнгөрсөөн, 21 аймгаараа 21 улс болчихсон тэнэгтэж яваа…
Хэхэ яг тэгнэ шүү. 21 аймаг байдгийг ч ер нь цөөлмөөр байгаан. 5-6 байвал таарна үндэсний эв нэгдэлд ч хэрэгтэй сонгуульд ч хэрэгтэй.
2 том улсдаа хамгаалагдсан ч гэх шиг солиорч өгөх юмаа нэртэйгээр нь 2 том улсдаа хуваагдаад орчихмоор байна гэчихээч Арай л бишээ…………………….
Харж байна уу. Америк бол өдийг хүртэл бидний 3 дагч хөрш биш атал бид 3дагч хөрш гэж итгэсээр ирсэн. Хүндэлсээр ирсэн. Хүлээсээр ирсэн. Өөрөөр хэлбэл биднийг АНУ огт тоодоггүй, биднийг улс гэж хардаггүй. Ерөөсөө хэн ч биш гэж үздэгтэй нь холбоотой юм.
3dah horsh chuhalch. Ali boloh 2 horshteigee adil tuvshind hariltsah ni tuiliin chuhal. Odoo bol barag urd horshteigee ih tunshleed bnaa. Durgui ni hurvel Oros, Hyatad 2 agaariin hilee haahad l manai ruu yu ch orj irj chadahgui sh dee.
ha ha horsh genee bid jaahan siireg omnod solongos shig uhaan gargahgui bol tsaaduul chn huvaaj idej boloh tavagtai hool l gej harna shuu Mongol chi sem ahiin tavagtai sholruu userch estoi bolohgui
neg muu guilgaching hen tooh ve. altaa uhaad ch guilgachin, asem hiij altsaganaad ch guilgachin, 500 jil tyvdiin bogs dolooj gazar shoroo ner usaa hyrtel tyvdeer nerlej salbaganaj byalduuchillaa. duhaa tsoortol morgoj baidag alt mongoo zooj tyvd ryy salbaganasan ch guilgachin heveer. manjiin bogs dolooj 9 eryyd tulguulan tamluulj ali baidgaa barij salbaganasan ch guilgachin. 3 dah, 4 dogch horsh geh meteer navsganan gyivch yzej harah tooh hyn baihgyi. orondoo barigdaj otond idegden omhii jorlondoo shidej har shar gadaad dotood huvalzuudaa tejeene
gadniihand shiree zasaj tavag tavij huvaaj idehii n beldej ogson hun n hormogch zuuj uruulaa budsan UiLCHLEGch n eebii geh elbg bulgoo