Өчигдөр орой (2018.11.29) олон нийтийн сүлжээнд Засгийн газрын концесс ченжийн гараар орж Хятадын Алибаба дээр зарагдаж эхэллээ гэсэн мэдээллүүд үзэгдэх болсон. Мэдээллийн дагуу тус сайт руу явж ороход У.Хүрэлсүхийн Засгийн газрын консцессын гэрээг байршуулж, саналыг зөвхөн чатаар авна гэсэн мэдээлэл хайрцаглагдсан байв.
Өчигдөр ЖДҮ-ийн асуудлаас нэр хүнд нь унасан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх байсан. Гэвч өчигдөр улс төрийн нөхцөл байдал ямархуу байсан талаар дурдахад илүүц биз. Товчхондоо ЖДҮ-гээс зээл авсан УИХ-ын гишүүдийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлнэ гэсэн ч гишүүдийн ирц хүрээгүй.
Дараа нь УИХ-ын гишүүд чуулганы танхимд УИХ-ын даргаа хүлээн олон синсааци дэгдээсэн. Тэд яг энэ өдөр л УИХ-ын чуулганыг хуралдуулна. Маргааш гэдэг өдөр байхгүй гэж үзсэн байдалтай байв. Харин орой АТГ хэвлэлийн хурал зарлаж ЖДҮ-гээс зээл авсан гишүүдийг шалгаж байгаа дуулгасан юм.
Харин Алибаба цахим худалдааны сайт дээрх мэдээлэл орой 22.00 цаг орчимд онлайн орж ирсэн. Энд Засгийн газрын тендер, концессүүд байгаа юм. Дотооддоо өндөр шалгуур тавьж хийдэг тэрбум төгрөгөөр хэмжигдэх өртөгтэй, тендер, концесс яагаад дэлхийн худалдааны цахим сайтад гарах болов.
Зарыг хэн тавьсан бэ гэдэг асуудал гарч байна. Монголоос Алибаба болон түүний эзэнтэй сайн холбоотой ганцхан хүн бий. Тэр бол Японы сумогийн их аварга Д.Дагвадорж гэсэн хардлага ч өндөлзөж байна. Түүний ах Засгийн газрын сайд бөгөөд Уул уухай, хүнд үйлдвэрийн яамыг хариуцаж байгаа бөх Д.Сумъяабазар.
Тиймээс тендерийн зар Их аваргаар дамжсан гэсэн хардлага үүсээд байна. Нөгөө талаар энэ зарыг Монголын улс төрийн тогтворгүй нөхцөл байдлыг нэмэн савлуулахын тулд тавьсан байж болзошгүй гэсэн хардлага ч цухалзаж байна. Эдгээр нь зөвхөн таамаглалууд гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ бол нэг талдаа Их аварга Асашёорү өөрөө тайлбар өгөх, нөгөө талдаа хуулийнхан шалгах асуудал юм.
Алибаба дахь зарыг фото зургаар:
8 comments
Ene hen negnii uls turiin nuhtsul baidliig devreeh gesen yavuullaga gej hargdaj bn
arai ugui bailgui dee awarga xariu xelex biz
SANAATAI HIIJ BGAA ZORILGOTOI UILDEL OILGOMJTOI
Нээлттэй зарлагдсан концессийг дамжуулж зарахад яадаг юм. Би зарласан юм. Хөрөнгө оруулалт татах төрөл бүрийн аргын нэг гэж бодож байна. Мэдээ оруулж байгаа сэтгүүлч хэмжээгээ харуулж байна даа. Юм унш, суралц, судла.
Aca aca
denduu ataman yumaa
Тэр зөвшөөрөл өгсөн газар нь эргэж шалгаад цуцлахыг шаардаж байна. Ганц энэ биш бусдыг нь мөн шалгах хэрэгтэй. Учир нь энэ бол бидэнд ийм байгааг хэлээд байна шүү дээ.
ИНГЭХ ГЭЖ СОШИАЛД ОЛОН ЗУУН ЗАЛУУЧУУДЫГ ХӨЛСӨЛЖ ЖДҮ ХУЛГАЙЧ НАР ЯЛСАН ЮМ ОДОО ОЙЛГОВ УУ