Монгол Улсын АТГ Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн дуулианы дараахан мөрдлөг шалгалт явуулж эхэлжээ. Тус улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Монголын өндөр албан тушаалтнууд 1.3 сая орчим долларыг энэхүү сангаас гэр бүл, найз нөхдөдөө шилжүүлсэн аж. Сэжигтнүүдийн тоонд ерөнхий прокурор, УИХ-ын гишүүд, сайд нар, Ерөнхий аудитор болон Тагнуулын газрын экс тэргүүн зэрэг багтжээ.
Энэ бүгд Монголын иргэдийн уур бухимдлыг төрүүлсэн байна. Ингээд санг удирдаж байсан төрийн дөрвөн албан хаагчийг саатуулжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Батжаргалын Батзориг албан тушаалаа өгсөн байна. Тэрбээр эхнэрийнхээ удирддаг тээврийн компанид 547 мянган доллар шилжүүлжээ.
Тээврийн сайд Янгугийн Содбаатар, түүнчлэн удахгүй ажилгүй болж болзошгүй. Сангаас түүнд хувийн эрүүл мэндийн төвөө хөгжүүлэхэд нь зориулж 371 мянган доллар гаргасан байдаг.
Парламентын гишүүн Жадамбагийн Энхбаяр түүнчлэн 371 мянган доллар авчээ. Тэрбээр санхүү, хөдөө аж ахуйн компанийн эзэн. Парламентын өөр нэгэн гишүүн Наваан-Юндэнгийн Оюундарь энэхүү сангаас мөн хүүгийнхэээ зэмшдэг “РедСтарКлаб” компанид 371 мянган доллар авчээ.
Дээрх бүгд албан тушаалтнууд эрх баригч МАН-ын гишүүд юм. МАН Монголын УИХ-д олонхийн суудлыг эзэлдэг. Өөрөөр хэлбэл нийт суудлын 75%-ийг “Ардынн амынхан” эзэлдэг аж. Энэ бүгд 2020 онд болох УИХ-ын сонгуулийн өмнөхөн болж байна. Удахгүй энэхүү дуулианд холбоотой илүү олон нэрсийг зарлах магадлалтай байна. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь энэхүү түүхэнд хутгалдан орсон гэсэн яриа ч байгаа аж. Тиймээс МАН энэ улсын парламентад дахин олонх болж чадах болов уу?
Эх сурвалж: http://babr24.com/?IDE=182781